Рэппер Канье Уэст SoundCloud хуудаснаа шинэ уран бүтээл болох No More Parties in L.A. дуугаа дэлгэлээ
Кендрик Ламартай хамтран гаргасан энэхүү уран бүтээл Каньегийн хоёрдугаар сард гаргах Swish цомогт орох аж. Шинэхэн цомогт No More Parties in L.A. дуунаас гадна мөн түүний саяхан танилцуулсан Facts болон Real Friends зэрэг бүтээлүүд нь орох болно. Канье Уэст Баасан гараг бүр өөрийн шинэ уран бүтээлээ танилцуулна гэж амлаад байсан ч өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр түүний шинэ дуу гараагүй юм. Харин одоо тэрбээр Кендрик Ламартай хамтарсан дуэт уран бүтээлээ дэлгэлээ. Хамтдаа сонсоцгооё.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт