Энэ өдрийн видео: Шайа ЛаБаф Sigur Rós-ын клипэнд

Just Do It

Өнөөдрийн тайван бөгөөд бороотой өдөрт зориулж бид жүжигчин Шайа ЛаБафын тоглосон нэгэн гайхалтай клипийг санал болгож байна. Sigur Rós хамтлагийн “Fjögur piano” клипэнд үзүүлсэн түүний үйл хөдлөлийн урлаг таны мэдрэмжийг хөглөх болно

Sigur Rós бол Исландын пост-рок хамтлаг бөгөөд өөрсдийн уянгалаг дуунуудаараа алдартай. Тэдний “Fjögur piano” клип нь 2012 онд гарсан ч өнөөдрийг хүртэл хамгийн мэдрэмж төрүүлдэг уран бүтээлийн тоонд багтсан хэвээр байна.  Шайа ЛаБаф энэ клипэнд тоглох хүсэлтээ өөрөө гаргажээ. Тэрээр найруулагч Альма Харелын нэгэн киног үзээд түүн рүү, "Намайг Шайа гэдэг. Би таны уран бүтээлийн маш том шүтэн бишрэгч. Ирээдүйд хамтарч ажиллах талаар бодолцож болох уу?" гэж захидал бичжээ. Харин Альма Харел түүнд "Тоглоод байна уу?" гэсэн хариу илгээснээр Шайа ЛаБаф энэхүү клипний гол дүр болсон байна.

Тус клипэнд Шайа Лабаф ба бүжигчин Денна Томпсон нар бүжиглэж, гүйж, уйлж, модтой чихэр идэж, бүр нүцгэн гарна. Sigur Rós хамтлаг найруулагчдад маш бага төсөв гаргаж өгсөн ба "Fjögur piano" дууг сонсоод толгойд орсон бүхнээ хийж болно гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл тус хамтлаг найруулагч ба жүжигчдэд уран бүтээлийн бүрэн эрх чөлөөг олгосон аж.

Nowness сайт Альма Харелын найруулсан энэхүү видео клипний зураг авалтын хэсгээс нийтлэсэн байна. За ингээд хүлээн авч үзэцгээе.

Buro.Mongolia

2016-08-29, 13:00

  • Зураг: