Жүжигчин Анжелина Жоли сүүлийн хэдэн жилд найруулагчийнхаа карьерт төвлөрөн ихэнхи цагаа камерын нөгөө талд өнгөрүүлсэн билээ. Тэгвэл одоо жүжигчин бүсгүй Disney кино компанийн бүтээсэн "Maleficent" киноны хоёрдугаар ангид тоглохоор эргэн ирнэ гэдгээ Теллурайдын кино наадмын үеэр албан ёсоор мэдэгдлээ. "Бид одоогоор Maleficent-ын кино зохиол дээр ажиллаж байгаа. Тус киноны дараагийн анги маш хүчирхэг болно гэдэгт би итгэлтэй байна" хэмээн Анжелина Жоли ярьсан байна.
Disney кино компанийн бүтээсэн "Maleficent" уран зөгнөлт кино анх 2014 онд үзэгчдийн хүртээл болж, кино театруудаас 758 сая долларын ашиг олж байсан юм. Тухайн үед киноны гол дүрд Анжелина Жоли, Эль Фэннинг нар тоглож байсан билээ. Гэхдээ одоогийн байдлаар жүжигчин Эль Фэннинг Аврора гүнжийн дүрд эргэн ирэх эсэх нь тодорхойгүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт