Billboard-ын жагсаалт
Billboard хөгжмийн сэтгүүл өнгөрсөн 2016 онд хамгийн өндөр орлоготой ажилласан уран бүтээлчдийг нэрлэлээ. Жагсаалтыг дуучин Бейонсе тэргүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийн хугацаанд "Lemonade" цомгийн хүрээнд хийсэн "Formation" аялан тоглолтоороо 62,1 сая доллар олжээ. Мөн эхний таван байранд Guns N' Roses хамтлаг (42,3 сая доллар), Брюс Спринстин (42,2 сая доллар), Дрейк (37,3 сая доллар) болон Адель (37 сая доллар) нар бичигдсэн байна.
Жагсаалтын удаах байруудад Coldplay, Жастин Бибер, Люк Брайан, Канье Уэст мөн кантри дуучин Кенни Чесни нар багтжээ. Түүнчлэн дуучин Рианна 2016 онд 22,3 сая доллар олсноор 12-р байранд жагссан бол, Женнифер Лопес 31-р байранд, харин Sia 46 дах байрыг эзэлсэн байна.
Billboard сэтгүүлийн өнгөрсөн жил гаргасан рейтингийг дуучин Тейлор Свифт 73,5 сая долларын орлоготойгоор тэргүүлж байсан юм. Харин шинэ жагсаалтад дуучин бүсгүй багтсангүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт