Bad Bunny, Blackpink, Фрэнк Оушен нар headliner-аар оролцоно
Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадам Coachella энэ оны дөрөвдүгээр сарын 14-16, 21-23 өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон ба оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа. 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотын Empire Polo Club-т болох бөгөөд энэ баасан гаргаас эхлэн тасалбар борлуулагдаж эхлэх юм байна.
Энэ жилийн headliner буюу голлох уран бүтээлчдээр Bad Bunny, Blackpink, Фрэнк Оушен нар оролцох бол цаашлаад Gorillaz, Chemical Brothers, Розалиа, $uicideboy$, Yung Lean, Бьөрк, Kali Uchis гэхчлэн бидний хэзээний танил болсон уран бүтээлчид байна. Фрэнк Оушены хувьд Coachella 2020 наадамд headliner-аар оролцохоор зарлагдаж байсан ч цар тахлын улмаас тэр жилийн фестиваль бүхэлдээ цуцлагдсан билээ.
Түүнчлэн, line-up постерын доод хэсэгт headliner-тай бараг ижил хэмжээтэйгээр дуучин Кэлвин Харрисын нэр байгаа бөгөөд өмнө жил Swedish House Mafia яг ийм статустайгаар зарлагдаж байсан юм. Өмнө оны headliner-аар рэппер Йе оролцох байсан ч наадам болохоос хэдхэн хоногийн өмнө тэрээр оролцохоос татгалзаж, улмаар түүний оронд The Weeknd тоглолтоо толилуулсан ба ингэхдээ Swedish House Mafia-тай хамтарч байсан билээ. Иймд дуучин Кэлвин Харрисыг ч мөн ойролцоо байдлаар, “нөөц” headliner байх боломжтой гэж таамаглаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт