Дотроос нь харцгаая: Сингапур дахь “FUTURE WORLD” дижитал үзэсгэлэн

"FUTURE WORLD: Where Art Meets Science"

Токио хотын teamLab дижитал урлагийн музей Сингапурын Урлаг ба Шинжлэх Ухааны Музейд "FUTURE WORLD: Where Art Meets Science" хэмээх үзэсгэлэнгээ нээлээ. Таван төрлийн интерактив дижитал инстяллациас бүрдэх уг үзэсгэлэнгээр дамжуулан бидний эргэн тойронд оршдог үзэсгэлэнт зүйлсийг дижитал урлагаар харуулахыг зорьжээ. Инстяллаци дахь дүрслэлүүд нь өмнө нь бичиж бэлдсэн дүрс биш ба яг тухайн цаг мөчид комьпютерийн тусламжтайгаар хийгдэж буй дүрслэл ба ингэж үзэгчдийн хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг байна. Үзэсгэлэнд хэд хэдэн чухал инстяллаци багтсаны дотор дэлбээгээ нээж буй цэцэгс болон "The Way of Birds" хэмээх мянга мянган шувуудыг дүрсэлсэн үзмэрүүд байсан юм.

Cонирхуулахад teamLab дижитал урлагийн музей нь 2019 оны хамгийн олон үзэгчтэй урлагийн музейгээр тодорсон байгаа. teamLab урлагийн нэгдэл нь 2001 онд анх үүсгэн байгуулагдсан ба математикч, зураач, программист, график дизайнер, архитекторуудаас бүрдсэн баг юм. Тэд олон нийтэд дижитал урлагийн гайхамшгийг мэдрүүлэх зорилгоор ажилладаг билээ.

 

Buro.Mongolia

2020-03-02, 15:54