Дуучин Билли Айлиш Өмнөд Солонгосын BTS хамтлагтай хамтрах уу?

Залуу дуучин K-Pop оддыг "эелдэг" гэж боддог

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын BTS хамтлаг Америкийн дуучин Билли Айлиштай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан билээ. Тэгвэл NPR Music радио саяхан Билли Айлиштай ярилцлага хийхдээ түүнээс BTS хамтлагтай хамтарч уран бүтээл хийх тухайд ямар бодолтой байгааг нь асуужээ.

Залуу дуучин үүнд шууд хариулт өгөлгүй, эхлээд студид ирсэн үзэгчдийн санал бодлыг асуусан байна. Хариуд нь үзэгчдийн зарим нь "Тийм ээ" хэмээн хашхирсан бол өөр нэг хэсэг нь "Үгүй" хэмээн хоёр хуваагдсан байна.

Тэрээр эсэргүүцсэн хүмүүст хандан "Зогс! Бурхан минь, та нар ямар өөдгүй юм бэ? Би тэднийг (BTS) сонсох болно. Тэд маш эелдэг. Тэд миний талаар зөндөө сайхан зүйлс хэлж байсан" хэмээн хэлжээ.

Эргэн сануулахад BTS ба Билли Айлиш нар жил бүрийн арванхоёрдугаар сард Калифорнид зохион байгуулагддаг KIIS FM Jingle Ball наадмын онцлох уран бүтээлчдээр шалгарсан билээ. Хэдийгээр Билли Айлиш хамтран ажиллах тухайд тодорхой хариу өгөөгүй ч тэд энэхүү арга хэмжээний үеэр хамтарсан уран бүтээл хийх талаар шийдэлд хүрч магадгүй юм.

Buro.Mongolia

2019-10-09, 11:00

  • Зураг: