Хүмүүс бүтээлч чанараа яагаад дутуу үнэлдэг болохыг эрдэмтэд тайлбарлалаа
Хүмүүс өөрийн авьяас чадварыг дутуу үнэлж, бусдынхыг хэт өндөр үнэлдэг болохыг Франц болон Израиль улсын эрдэмтэд баталжээ.
Тодруулбал тэд хэсэг бүлэг хүмүүсээс шинэ санаа бодож олж, дараа нь өөрсдийнхөө болон бусдын бүтээлч чадамжид үнэлгээ өгөхийг хүссэн байна. Судалгааны үр дүнд бүх оролцогчид өөрийгөө бусдаас доогуур үнэлж байсан нь тогтоогджээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар хүмүүс дотоод ухамсартаа бусдыг өөртэйгөө адилхан сэтгэдэг буюу өөрөөр хэлбэл ижил санаанууд төрдөг хэмээн ойлгодог байна. Ийм дүгнэлтэд хүрснээр бид өөрсдийн санаагаа дундаж хэмээн үнэлдэг гэнэ.
Мөн судалгаанд дурдсанаар ийм дүгнэлт нь жинхэнэ гайхалтай санаануудыг үгүйсгэхэд хүргэдэг гэжээ. Түүнчлэн өөрийн авьяас чадвараа маш дутуу үнэлдэг хүмүүс үнэн хэрэгтээ хамгийн бүтээлч байдаг болохыг эрдэмтэд онцолсон юм. Тиймээс та өөрийн санаануудаа бусадтай хуваалцахаас бүү эмээгээрэй!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт