"Game of Thrones" цуврал дахин таван улирал гарах боломжтой байсан гэж Жорж Р.Р. Мартин мэдэгдлээ

Сүүлчийн улирал түүний хувьд "шударга" байгаагүй

"Game of Thrones" цувралын эх зохиол болох "Гал мөсний дуун" номыг бичсэн алдарт зохиолч Жорж Р.Р. Мартин цуврал түүний хүссэнээр төгсөөгүй гэж мэдэгдлээ. Тодруулбал зохиолч хэрэв продюсеруудтай зөрчилдөөгүй бол цуврал дахин таван улирлын турш гарах боломжтой байсан хэмээн онцолсон байна.

"Заримдаа бидний уран бүтээлийн төсөөлөл таарч тохирохгүй тохиолдолд олон тооны зөрчилдөөн үүсдэг. Сүүлчийн улирал миний хувьд шударга байгаагүй. Хэрэв продюсерууд намайг сонссон бол шоу дахин таван улирлын турш гарах байсан" хэмээн Жорж Р.Р. Мартин хуваалцжээ.

Мөн тэрбээр цувралын үйл явдалд студийн оролцоо их байсныг онцолж, тухайн дүр болон эх зохиолд хамааралгүй зүйлсийг нэмсэн хэмээн хэлсэн юм.

Эргэн сануулахад өнгөрсөн тавдугаар сард гарсан "Game of Thrones" цувралын төгсгөлийн бүлэг Rotten Tomatoes тавцангаас ердөө 67% үнэлгээ авч, шүүмжлэгчид төдийгүй үзэгчдийг маш их бухимдуулсан билээ. Үүгээр ч барахгүй нийт 1,700,000 гаруй ууртай шүтэн бишрэгчид change.org тавцан дээр "Game of Thrones" цувралын наймдугаар улирлыг дахин хийхийг шаардан өргөдөл гаргасан юм.

Buro.Mongolia

2019-10-02, 11:00

  • Зураг: