"Jurassic World 3" кинонд анхны жүжигчдийн бүрэлдэхүүн эргэн ирнэ

Лора Дерн, Жефф Голдблюм, Сэм Нил нар дүрүүддээ эргэн ирэх нь батлагдлаа

Анх 1993 онд нээлтээ хийж байсан "Jurassic Park" буюу "Юрийн галавын цэцэрлэг" киноны гол дүрийн жүжигчид болох Лора Дерн, Сэм Нил, Жефф Голдблюм нар тус киноны шинэ ангид эргэн ирэхээр боллоо. Үлэг гүрвэлүүдийн тухай өгүүлдэг найруулагч Стивен Спилбергийн алдарт бүтээл тухайн үедээ үзэгчдээс асар өндөр үнэлгээ авч, кино театруудаас нийт 1,029 тэрбум ам.долларын орлого олж байв.

2015 оноос эхлэн тус франчайз "Jurassic World" (Юрийн галавын ертөнц) нэртэйгээр шинэчлэгдэн гарч эхэлсэн бөгөөд гол дүрд Крис Пратт, Брайс Даллас Ховард нар тоглож байгаа юм.

Харин 2021 онд гарах "Jurassic World 3" киног Колин Треворроу найруулж байгаа бол Стивен Спилберг гүйцэтгэх продюсероор нь ажиллах болно. Одоогийн байдлаар кино зохиолын талаар ямар нэгэн мэдээлэл цацагдаагүй байна.

"Jurassic World 3" 2021 оны зургаадугаар сарын 10-нд кино театруудаар гарахаар төлөвлөгджээ.

Buro.Mongolia

2019-09-26, 11:00

  • Зураг: