Биднийг ямар гэнэтийн бэлэг хүлээж байна вэ?
Найруулагч Мартин Скорсезе Америкийн зохиолч Дэвид Граннын "Killers of the Flower Moon: The Osage Murders and the Birth of the FBI" нэртэй зохиол дээр тулгуурласан гэмт хэргийн сэдэвтэй кино хийх гэж байна. Мартин Скорсезегийн энэхүү шинэ төсөл дээр жүжигчин Леонардо ДиКаприо, Роберт Де Ниро болон Imperative Entertainment компани хамтран ажиллахаар болжээ.
Дэвид Граннын уг зохиол 1920-иод оны Америкийн нэгэн жижиг мужид өрнөдөг. Зохиолд нутгийн индиан омог өөрсдийн газар нутаг дээр газрын тосны орд олсноор олон тооны аллага гарч эхэлдэг юм.
Deadline вебсайтын мэдээллэснээр энэхүү төслийн үйл явц одоогоор анхан шатандаа явж байгаа гэнэ. Энэ дашрамд сонирхуулахад Роберт Де Ниро, Мартин Скорсезе нар яг одоо Netflix-ийн "The Irishman" нэртэй төсөл дээр ажиллаж байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт