LookTV: Олон янзын үзэгчдийг төлөөлсөн бүтээлч зураг авалтыг харцгаая

Артист, залуу бүсгүй, эрхэмсэг хатагтай ба бусад

Улаанбаатар хотод сэрүүний улирал хэдийн айлчлан иржээ. Дулаахан гэртээ, зөөлөн буйдан дээрээ гэрлээ бүдгэрүүлэн тухалж, дуртай кино, цувралаа үзэн бодит ертөнцөөс ангижрахад үүнээс илүү амралт үгүй мэт санагдана. Ялангуяа Netflix, Disney+, LookTV тэргүүтэй стриминг үйлчилгээ үзүүлэгчид орчин цагийн иргэдэд завгүй амьдралаасаа түр холдох боломжийг олгож буй. Тэгвэл бидэнд хамгийн сонирхолтой кино, контентуудыг санал болгодог LookTV ээлжит урамшууллаа зарлаж, үүндээ зориулан нэгэн бүтээлч зураг авалт хийсэн нь бидний хараанд өртлөө. 

Ингээд гадаад дотоодын сүүлийн үеийн хит болон дурсамж сэргээх хуучны кино, цувралуудаар дүүрэн LookTV-ийн энэ жилийн хамгийн том урамшууллын эргэн тойрон дахь сонин сайхныг хүргэе.


ҮЗЭГЧДИЙГ ТӨЛӨӨЛӨХҮЙЦ ОЛОН ЯНЗЫН ДҮР

Энэ удаагийн кампанит ажилдаа тэд хэрэглэгчдийнхээ ондоошил, зан чанар, сонирхлын ялгаатай байдлыг тун загварлагаар илэрхийлсэн зураг авалтыг гүйцэтгэжээ. Fin.K.L, Baby V.O.X тэргүүтэй 2000-аад оны Солонгосын охидын хамтлагийг санагдуулам залуу бүсгүй, эрхэмсэг байдлын илэрхийлэл болсон дэгжин хатагтай, өвөрмөц хэв маяг, содон сонголттой артист, сайн чанарын дарс шиг чамин эрхмээр дүр хоорондын ялгаа, илэрхийлэмжээ баяжуулсан байна. Магадгүй кино, контентын арвин сангаа эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээгээ ч ийнхүү төлөөлүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Энэхүү зураг авалт нь LookTV-ийг зүгээр нэг бүтээгдэхүүн үйлчилгээ биш, харин нийгмийн олон төлөөллийн салшгүй хэрэгцээ гэдгийг харуулж байна.

ЗУРГИЙГ АМЬДРУУЛСАН ЧАДВАРЛАГ БАГ

Мэдээж хэрэг, зураг авалт гэдэг дан ганц наана байгаа моделиор хязгаарлагдахгүй. Хөшигний ард үлддэг чадварлаг баг хамт олны хүчээр нэгэн цогц бүтээл болдог. Тэгвэл LookTV намрын урамшууллын ажилдаа Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Тодруулбал LookTV-ийн маркетингийн баг, “Anara’s Makeup Studio”-ын Nara, “Matrix” салоны Ану тэргүүтэй салбарын мастерууд зураг авалтын бүтээлч багт ажиллаж, зургийг гэрэл зурагчин Chayodu дурандаа буулгасан аж.

БЭЛГЭЭР ДҮҮРЭН УРАМШУУЛАЛ

Албан ёсны эрхтэй, дуу дүрсний өндөр чанартай кино, контентууд үзээд бэлэг авах боломжтой юу? Хариулт нь тийм! LookTV-ээс 9/27-10/31-нийг хүртэл Basic, Premium багц идэвхжүүлэх, BOX цэсээс кино, контент түрээслэх гэх мэт хүссэн үйлчилгээгээ авах бүрдээ Toki апп дээр тоглоомын эрхтэй болох юм. Урамшуулалд хамрагдсанаар iPhone 14, Apple Watch, AirPods Max, PlayStation 5 тэргүүтэй дижитал болон биет олон бэлгийн эзэн болох боломжтой аж. Ингээд зогсохгүй урамшуулалд хамрагдсан нийт хэрэглэгч дундаасаа нэг хүнд Disneyland руу аялж, мартагдашгүй дурсамжийг бүтээж, хүүхэд насны баатруудтайгаа уулзах хос эрхийг бэлэглэхээр болжээ.

Та LookTV-ээс хүссэн үйлчилгээгээ аваад бэлгийн эзэн болоорой. 


Facebook: LookTV

Instagram: @looktvmn

Апп татах холбоос: LookTV

Buro.Retelling

2024-10-03, 13:07