"Degree" уран баримлаараа хүртлээ
Герман улсын Бюдельсдорф хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг, Европ тивийн хамгийн том контемпорари үзэсгэлэнгийн нэг болох "NordArt" ОУ-ын үзэсгэлэнгийн дээд шагналыг Монголын уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд "Degree" хэмээх төмөр баримлын инстaлляц бүтээлээрээ хүртлээ. 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй "NordArt-2019" ОУ-ын үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 371 уран бүтээлчийн бүтээлүүд дэлгэгдсэн юм.
Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа бөгөөд 2015 онд NordArt симпозиумын хүрээнд бүтээсэн "Дэлхийд хүн жин нэмээгүй" бүтээлээрээ "NordArt 2015 үзэгчдийн шагнал"-ыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлжээ.
1976 онд төрсөн уран бүтээлч А.Очирболд нь Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг төгссөн ба том хэмжээтэй уран баримлуудаараа алдартай. Тэрээр Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Герман улсуудад үзэсгэлэнгээ гаргаж байжээ. А.Очирболдын урласан "Consciousness" буюу "Ухамсар" хэмээх баримал НҮБ-ийн төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрладаг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт