Оскар 2019: Улаан хивс

91 дэх удаагийн Оскарын наадам эхэллээ!

Кино урлагийн ертөнцийн гол үдэш болох 91 дэх удаагийн Оскарын наадам Лос-Анжелес хотод ёслол төгөлдөр эхэллээ. Академийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа эхлэхээс хэдхэн хормын өмнө дэлхийн супер одууд наадмын улаан хивсэн дээр хуран цугларч, үдшийн гоёлоо гайхууллаа. Тэдний дунд Леди Гага, Ялица Апарисио, Рэйчел Вайс, Рами Малек, Брэдли Купер зэрэг энэ жил Оскарын шагналд нэр дэвшиж байгаа жүжигчдийн дүр төрх хүн бүхний анхаарлыг татсан юм. 

2019 оны Оскарын наадам 30 жилийн дараа анх удаа хөтлөгчгүй зохион байгуулагдаж байгаа ч тайзан дээр домогт Queen хамтлаг дуулж, шагналуудыг "A" зэрэглэлийн одууд ээлж дараалан гардуулах тул үзэгчийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болох юм.

Тун удахгүй бид Оскарын наадмын ээлжит ялагчдын нэрсийг олж мэдэх болно. Харин үүнээс өмнө нэр дэвшигчдийн жагсаалтыг та эндээс харж, өөрийн таамгаа дэвшүүлээрэй!

Buro.Mongolia

2019-02-25, 09:00