Оскарт эсэргүүцэл гарлаа

Америкийн кино академи

Америкийн кино академи дахин олны анхааралд өртлөө. Харин шалтгаан нь энэ удаад тийм ч сайхан зүйл байсангүй. Кино урлагийн төлөөлөгчид Оскарт нэг ч өнгөт арьст жүжигчин хоёр жил дарааллан нэр дэвшээгүйд сэтгэл дундуур байна

Найруулагч болон жүжигчид 88 дах удаагийн Оскарын шагналын нэр дэвшигчдийн жагсаалтад сэтгэл дундуур байгаагаа хүчтэй илэрхийлж эхэллээ. Нэг ч өнгөт арьст жүжигчинг Оскарт нэр дэвшүүлээгүйд Спайк Ли дургүйцэн, шагнал гардуулах ёслолд оролцож чадахгүй хэмээн мэдэгджээ. Энэхүү үүссэн нөхцөл байдалд мөн Жада Пинкетт Смит ч өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Харин Кино академын ерөнхийлөгч Шерил Бун Айзекс энэхүү эгдүүцэлд албан ёсны хариу өгөхдөө "Энэ бол хэцүү болов ч чухал асуудал бөгөөд өөрчлөлт хийх цаг нь ирсэн. Академи гишүүдийн бүрэлдэхүүнээ өөрчлөх арга хэмжээ авах болно" гэжээ. Үүнээс гадна нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтанд хүйс, яс үндэс, арьс өнгө болон бэлгийн чиг баримжаа зэргийг харгалзах болно гэж мэдэгдсэн байна.

 

Б.Амина

2016-01-20, 09:00

  • Зураг: