2023 онд нээлтээ хийхээр товлож байна
Оскарын шагнал хүртсэн “Parasite” болон “Interstellar” бүтээлүүдийн ерөнхий продюсерууд хамтарч дэлхийг байлдан дагуулж буй K-Pop соёлын тухай кино гаргахаар болжээ. Variety сэтгүүлийн мэдээллэж буйгаар уг кино "K-Pop Lost in America" хэмээн нэрлэгдэх гэнэ.
Энэхүү кино нь “road trip” сэдэвтэй буюу аялал зугаалгатай холбоотой байх бөгөөд K-Pop эрэгтэй хамтлагийн талаар өгүүлэх байна. Бүр тодруулбал, Солонгосын K-Pop хамтлаг Нью-Йоркт болох томоохон тоглолтоосоо хоёр хоногийн өмнө санамсаргүй байдлаар Техас мужид очсоноор түүх эхлэх юм. Тэд өөрсдийн тоглолтод амжихын тулд олон адал явдалтай учрах болно.
"K-Pop Lost in America" киног “The Impossible” гамшгийн талаарх кино болон “Ode to My Father” драмыг бүтээсэн БНСУ-ын нэр хүндтэй Юн Жэ Кюн найруулах юм. Тэрээр "Бид олон орны үзэгчдийг татахын тулд дэлхийн поп хөгжмийн уран бүтээлчдийг урихаас гадна K-Pop оддыг кинондоо оролцуулахаар төлөвлөж байна" хэмээн дурджээ. Гол дүрүүдийг шалгаруулах үйл ажиллагаа яг одоо Сөүл хотноо болж байгаа бөгөөд кинонд яг ямар алдартай хөгжимчид тоглох нь тодорхойгүй байна.
"Бид дэлхийн нийт үзэгчдийг болон K-Pop шүтэн бишрэгчдийн анхаарлыг татахуйц онцгой киног толилуулна гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн “Parasite” киноны продюсер Мики Ли хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт