Рами Малек Жеймс Бондын дайсны дүрд тоглоно

Collider сэтгүүл мэдэгдэж байна

Хэдхэн хоногийн өмнө Оскарын наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн жүжигчин Рами Малек удахгүй гарах "Bond 25" кинонд дайсны дүрийг бүтээх гэж байгаа талаар Collider сэтгүүл мэдэгджээ.

Өмнө нь киноны продюсерууд Рами Малекийг энэ дүрд тоглуулахаар хэлэлцэж байсан ч тухайн үед киноны зураг авалт "Mr. Robot" цувралын сүүлчийн улирлын хуваарьтай давхцаж байсан аж. Харин одоо киноны продюсерууд киноны зураг авалтын хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээр Рами Малек хоёр төсөлд нэгэн зэрэг оролцох боломж бүрдэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэхүү дүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм.

Эргэн сануулахад "Bond 25" нэртэй Жеймс Бондын шинэ киног Кэри Фукунага найруулж, гол дүрд нь Дэниел Крейг тоглож байгаа бол ээлжит "Бондын бүсгүй"-гээр Францын жүжигчин Леа Сейду тодорсон байна.

Buro.Mongolia

2019-02-28, 18:28

  • Зураг: