Селена Гомес цоо шинэ төсөл дээр ажиллаж буйгаа өөрийн Instagram хуудсаар дамжуулан зарлажээ. Тэрээр Netflix-ийн "Thirteen Reasons Why" нэртэй мини цувралын гүйцэтгэх продюсероор ажиллаж байна. Энэхүү цуврал нь Жей Эшерийн 2007 онд бичсэн, "Thirteen Reasons Why" гэдэг New York Times сонины бестселлер номоос сэдэвлэсэн юм. Үйл явдалд Ханна Бейкер гэх ахлах сургуулийн сурагч охин амиа хорлодог бөгөөд түүнийг амиа егүүтгэхэд хүргэсэн хүмүүст яагаад үүнийг хийх болсноо тайлбарласан 13 шалтгаан бүхий бичлэгийг үлдээдэг.
Дуучин, жүжигчин Селена Гомесын хувьд энэ нь түүний анхны продюсерын ажил биш юм. Тэрээр өмнө нь "Wizards of Waverly Place: The Movie" киноны гүйцэтгэх продюсероор ажилласан туршлагатай.
"Thirteen Reasons Why" цуврал 2017 оны гуравдугаар сарын 31-нд Netflix-ээр цацагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт