Спортын уур амьсгал: Рио-де-Жанейро дахь аварга том инсталляцууд

Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй

Өнөдөр буюу наймдугаар сарын таванд Рио-де-Жанейро хотод 2016 оны зуны Олимпийн наадмын нээлт болох гэж байна

Францын уран бүтээлч JR өөрийн нийгэм, улс төрийн сэдэвтэй хар цагаан өнгийн граффити зургуудаараа дэлхий дахинд алдартай. Тэгвэл тэр энэ зун, Олимпийн наадам эхлэхээс хэд хоногийн өмнө Рио-де-Жанейро хотод хоёр том инсталляц байрлуулжээ. Тэдний нэг нь өндөр барилгуудыг даван үсэрч байгаа Суданы тамирчин Мохаммед Юнес Идрисийг дүрсэлж байгаа бол нөгөөх нь далай руу шумбах гэж буй усанд сэлэгчийг харуулжээ.

Энэхүү хоёр инсталляцийг бүтээхдээ барилгын шат, даавуу зэргийг ашиглажээ. Мөн эдгээр инсталляц хэр удаан Риод байрлах нь тодорхойгүй байгаа. Тиймээс Олимпийн наадам үзэхээр очсон хүмүүс эдгээр бүтээлийг амжиж үзэхийг зөвлөж байна.

Buro.Mongolia

2016-08-05, 09:00

  • Зураг: