Томми Тон өөрийн шинэ сайтаа нээлээ

Бие даасан зурагчин

Jak & Jil гэх блогоороо алдартай, стрийтстайл зурагчдын гол төлөөлөгч шинэ сайт нээжээ. Энд сүүлийн арван жилийн турш дарсан 15 мянган зураг удахгүй нийтлэгдэнэ

Зурагчин өөрийн TommyTon.com гэх сайт нээлээ. Түүний зургууд хот, дизайнер, тренд гэх зэрэг сэдэвт хуваагдсан байна. Одоогоор сайтын архивт цөөн зураг байгаа ч тун удахгүй Томми Тон өнгөрсөн арван жилийн хугацаанд дарсан 15 мянга гаруй зургаа оруулах юм байна. Мөн тэрбээр ирж буй загварын долоо хоногуудад ажиллаж, стрийтстайлыг өөрийнхөөрөө сурвалжлах болно.

Стрийтстайл төрөлдөө хамгийн алдартай, эрэлт хэрэгцээтэй зурагчин Томми Тон долоодугаар сарын сүүлээр зургаан жил хамтран ажилласан Style.com-той салах ёс гүйцэтгэсэн билээ. Тэрбээр цаашид шинэ Vogue Runway сайттай нэгдэлгүй, өөрөө бие даан ажиллахаар болжээ.

 

Б.Амина

2015-09-04, 13:00

  • Зураг: