Алдарт дотуур хувцасны брэндийн тухай өгүүлэх гурван хэсгээс бүрдсэн "The Rise and Fall of Victoria's Secret" нэртэй баримтат кино дараа жил Hulu стриминг платформоор цацагдахаар болжээ. Киноны найруулагчаар Мэтт Тирнаур ажиллах болсон байна. Тэрээр өмнө нь "Valentino: The Last Emperor" киног бүтээж байсан туршлагатай юм.
Уг баримтат кинонд Victoria's Secret брэнд анх шуудангаар дамжуулан захиалдаг дотуур хувцасны жижиг компаниас эхлээд дэлхий дахинд алдартай брэнд болон хувирч, улмаар хэрхэн уналтад орсон түүхийг харуулах болно.
Киноны зураг авалт тун удахгүй хийгдэж эхлэх бөгөөд 2022 онд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.
Эргэн сануулахад сүүлийн хэдэн жилд тус брэнд асуудлуудад орж, хэл ам дагуулсаар байсан юм. Жишээ нь ажлын байрны хортой нөхцөл үүсгэсэн, гэмт хэрэгтэн Жеффри Эпстинтэй холбоотой байсан гэх зэрэг хэд, хэдэн дуулианд холбогдоод байв.
Мөн дээрх асуудлуудаас гадна тус брэнд нь цаг үетэйгээ хөл нийлүүлж тайзнаа янз бүрийн биеийн галбиртай, төрөлжсөн моделиуд гаргахгүй байсны улмаас их хэмжээний шүүмжлэлд өртөж, борлуулалт нь буурч улмаар алдарт загварын шоугаа цуцалсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт