Яагаад 30-аас дээш насны хүмүүс шинэ хөгжим сонсох нь багасдаг вэ?

Мөн яг хэзээ бид шинэ хөгжим сонирхож эхэлдэг тухай

Шинэ дуу хөгжим сонирхох нь ерөнхийдөө залуусын хийдэг зүйл хэмээн тооцогддог. Харин одоо бид нас ахих тусам яагаад шинэ хөгжим эрэлхийлэхээ больдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж байна.

Deezer хөгжим түрээсийн үйлчилгээ энэ сэдвээр мянган хүнийг хамарсан нэгэн судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд "хөгжмийн саатал" ихэвчлэн 30,5 насанд илэрдэг болох нь тогтоогдсон байна. Харин 24 нас бол жинхэнэ шинэ хөгжмийн эрэлд гардаг нас гэнэ. Тухайлбал судалгаанд хамрагдсан 24 настай хүмүүсийн 75% нь долоо хоног бүр 10 шинэ дуу сонсдог бол, 64% нь сар бүр таван шинэ уран бүтээлч олж нээдэг гэжээ.

Судалгаанд хамрагдсан 30-аас дээш насныхан сонсдог хөгжмийнхөө төрлийг тэлэх хүсэлгүй байдаг тухайгаа үндсэн гурван шалтгаанаар тайлбарлажээ. Тодруулбал тэдэнд хэт их хөгжмийн сонголт байдаг мэт санагддаг (19%), ажлаас шалтгаалж чөлөөт цаг гардаггүй (16%), эсвэл хүүхдүүддээ бүх цаг заваа зарцуулдаг (11%) гэх шалтгаануудыг тэд тоочсон байна.

Buro.Mongolia

2018-06-21, 12:00

  • Зураг: