Яг одоо туршаад үзээрэй: Дуучин Бьорк Instagram фильтр танилцууллаа

Medusa

Хүүхэлдэй мэт том нүдтэй, эрвээхийтэй эсвэл сэвхтэй Instagram-ын нэгэн хэвийн фильтрүүдээс залхаж байна уу? Тэгвэл танд тайзны дүр төрхөөрөө хүн бүхнийг гайхшруулж чаддаг дуучин Бьоркийн шинэ фильтр гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна. Алдарт дуучны "Notget" дууны видео клипээс сэдэвлэсэн "Medusa" нэртэй энэхүү фильтр нь ногоон өнгийн тэмтрүүлтэй, хагас гэрэлтдэг далайн мөгөөрсийг санагдуулах болно.

Бьорк уг фильтрийг Бразил улсад нээгдэж буй өөрийн дижитал үзэсгэлэндээ зориулан бүтээжээ. Фильтрийн дизайныг дуучин бүсгүйн гоёл чимэглэлийг хариуцан ажилладаг дизайнер Жеймс Мерри гаргасан бол Rōbsō студи түүний бүтээлийг амилуулсан байна.

 

Buro.Mongolia

2019-12-04, 12:23

  • Зураг: