Жүжигчин Эмилия Кларк Жеймс Бондын дүрд тоглохыг хүсэж байна

Эмэгтэй Бонд ямар байх бол?

"Game of Thrones" цувралд Дейенерис Таргариены дүрийг бүтээсэн жүжигчин Эмилия Кларк "агент 007" буюу Жеймс Бондын дүрд тоглох хүсэлтэй байгаагаа Empire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр Бондын франчайзыг шүтэн биширдэг бөгөөд боломж нь олдвол баяртайгаар энэ дүрд тоглоно гэж мэдэгдсэн байна. "Дэлхийн хамгийн муу Бонд болсон ч хамаагүй энэ дүрийг бүтээх нь догь байх болно" гэж Эмилия Кларк хэлжээ.

Кино урлагийн түүхэнд Их Британийн алдарт тагнуулчийн дүрд маш олон жүжигчин тоглож байсан ч нэг ч удаа эмэгтэй хүн энэ дүрийг бүтээж үзээгүй юм. Жүжигчин Дэниел Крейг сүүлийн 13 жилийн турш Бондыг дэлгэцнээ амилуулсан гэдгийг та  бүхэн мэдэж байгаа биз ээ. Харин түүний тоглосон Бондын хамгийн сүүлчийн кино болох "No Time To Die" 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд нээлтээ хийх болно.

Buro.Mongolia

2019-11-12, 17:20

  • Зураг: