2020 онд гарах зургаан ангит цуврал
"Game of Thrones" цувралд Арья Старкын дүрийг бүтээсэн Их Британийн жүжигчин Мэйси Уильямс "Two Weeks to Live" нэртэй инээдмийн цувралд тоглохоор болжээ. Энэхүү цуврал нь нийт зургаан ангиас бүрдэх бөгөөд үйл явдалд гэм зэмгүй тоглоом шоглоом буруу эргэснээр хайр дурлал, өшөө авалт болон хувирч байгаа талаар хошин байдлаар өгүүлэх юм.
Цувралын гол баатар нь багадаа учир битүүлгээр аавыгаа алдсан Ким гэх залуу бүсгүй байх болно. Тэрээр ээжийнхээ хамтаар алслагдсан тосгон руу нүүж, тийм ч нийтэч бус Ники ба түүний ах Дэйв нартай танилцсанаар түүний амьдрал бүр ч илүү замбараагүй болдог байна. Тэрхүү бага зэрэг хачирхалтай Кимийн дүрийг жүжигчин Мэйси Уильямс бүтээж байгаа аж.
"Two Weeks to Live" цувралын зураг авалт 2019 оны сүүлээр хийгдэж эхлэн, дараа жил гэхэд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт