1980-аад оны оффисын үдэшлэг

Gucci брэндийн зул сарын сурталчилгаа

Gucci брэнд зул сарын баярт зориулсан “Gucci Gift 2020” нэртэй сурталчилгааны ажлаа 1980-аад оны оффисын амьдралаас сэдэвлэн, хуучныг эргэн дурссан байдлаар хийжээ. Оффисын хуучны компьютерууд, хувилагч машин, шинэ жилийн саатай чимэглэлүүд, ажилчдын өмссөн хувцас, үсний засалт гээд тухайн үеийн өнгө төрхийг маш бодитоор үзүүлсэн байна.

Уг бичлэгийн санааг Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле гаргасан бөгөөд тэрээр гэрэл зурагчин Марк Пекмезиан болон найруулагч Акинола Давиес нартай хамтран хийжээ. Оффисын ажилчид ажлаа тараад оффис дээрээ шинэ жилийн үдэшлэг зохиож, бүжиглэн хөгжилдөж буйг харуулсан үйл явдалтай энэхүү бичлэг нь хуучны сайхан цагийг санагдуулж, баярын уур амьсгал мэдрүүлж байлаа.

Шинэ коллекцийн хувьд тод өнгүүд болон төрөл бүрийн принтүүд зонхилсон байгаа. Түүнчлэн ажил хэрэгч загварууд болох пиджак, сорочкан цамц, даашинзууд болон зул сарыг санагдуулам принттэй нэхмэл цамц, алтлаг өнгийн аксесуарууд, гялалзсан материалтай цүнхнүүдийг онцолжээ.

Buro.Mongolia

2020-11-10, 10:47

  • Зураг: