Мини тренд: “Signet” буюу тамган бөгж

Үнэт эдлэлийн цуглуулгад зайлшгүй байх хэрэгтэй загвар

“Signet” буюу тамган бөгж нь эртний язгууртнуудын дунд түгээмэл дэлгэрсэн үнэт эдлэлийн нэг билээ. Бөгжний гол хэсэгт нэрний эхний үсэг, бэлгэ тэмдэг болсон хээ дүрсийг урлаж, жижиг үнэт чулууг шигтгэсэн нүсэр хэмжээтэй бөгжийг лааны тосон лацыг тамгалахад ашигладаг байсан бөгөөд тухайн хүний хүч чадал, эрх мэдлийг илтгэдэг байжээ. Харин өнөөдөр үнэт эдлэлийн дизайнерууд илүү орчин үеийн хэв маягтай, өдөр тутамдаа зүүж болохуйц загваруудыг санал болгож байна.

Тухайлбал, Yvonne Léo брэнд үнэт чулуугаар чимэглэсэн, тод өнгийн, зүрхэн хэлбэртэй, ялдам загваруудыг худалдаанд гаргасан бол Cece Jewellery цэцэг, зааны толгой зэрэг сонирхолтой хэв урласан бөгжийг санал болголоо. Харин Jade Trau брэнд эрт үеэс уламжлагдаж ирсэн гэмээр сонгодог загваруудыг урлажээ. “Тамган бөгжийг өвөрмөц хээ, тодорхой учир утгатай чулуугаар чимэглэдэг тул тухайн хүнийг илэрхийлж чадах сонирхолтой үнэт эдлэл болж чаддаг, үнэт эдлэлийн цуглуулгад зайлшгүй байх хэрэгтэй загварын нэг юм” хэмээн Net-A-Porter сайтын үнэт эдлэлийн байер Эдвина Хилтон онцолсон юм.

Хэрэв та үнэт эдлэлийн цуглуулгадаа хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол тамган бөгжийг сонирхоод үзээрэй. Уран нарийн хийцтэй уг загвар нь үе дамжин өвлөгдөх сонголт болно гэдэгт итгэлтэй байна.

Buro.Mongolia

2023-01-17, 15:18