Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Та бугуйн цагтаа зориулж хөдөлгөөнт хайрцаг авсан уу? Rapport London брэнд Монголд ирлээ
Бугуйн цаг сонирхдог, цуглуулдаг хүмүүсийн анхааралд
Ширээн дээр тавихаас ч хайран бугуйн цагны чанарыг хадгалж, насыг нь уртасгах бүтээгдэхүүнүүд.
Тансаг зэрэглэлийн бугуйн цаг бол инженерчлэлийн гоц шийдэл гэдгээс гадна эдэлж, хэрэглэсэн ч үнэ цэнэ нь жил ирэх тусам өсөж байдаг ухаалаг хөрөнгө оруулалт, үе дамжин дурсамж тээх үнэт зүйл, мөн эзнийхээ тусгал болдог аксесуар юм. Ийм үнэ цэнэтэй зүйлийг зүгээр нэг шүүгээндээ хадгалах нь хайран төдийгүй олон жил хэрэглэхийн тулд зөв зохистой арчилж, тордох хэрэгтэй гэдгийг бугуйн цаг сонирхогчид, цуглуулагчид сайн мэддэг. Тэр дундаа автомат бугуйн цагийг зүүхгүй удахад ажиллагаа нь зогсож, дахин тохируулах шаардлага үүсдэг тул зориулалтын хөдөлгөөнт хайрцганд хадгалах шаардлагатай билээ. Тэгвэл үнэтэй бугуйн цагт зориулсан аксесуаруудыг бүтээдэг Rapport London гэх Английн нэгэн тансаг брэндийг бид энэ удаад танилцуулж байна. Тэртээх 1898 онд салбартаа анхдагч нь болж үүсгэн байгуулагдсан Rapport London нь хэдхэн хоногийн өмнө албан ёсны эрхтэйгээр The Connoisseur’s Boutique-д худалдаалагдаж эхэллээ.
-Rapport London брэнд
Тус асуултад хариулахын тулд эхлээд автомат цаг хэрхэн ажилладгийг тайлбарлах шаардлагатай юм. Хүмүүс анх титмийг нь эргүүлж баадууг нь чангалдаг механик цагийг зохион бүтээж, улмаар rotor буюу цагны араа болон шүдтэй холбогдсон гарын савлалтаар эргэдэг дамрыг бүтээсэн байдаг. Ингэснээр цагны баадууг тогтмол гараар чангалж, тохируулах шаардлагагүй болж, гарын хөдөлгөөнөөр өөрөө цэнэглэгдэн ажиллах зарчимтай болсон юм.
Гэхдээ нөгөөтээгүүр ийм хялбар үйлдэлтэй болсон автомат цагийг зүүхгүй, хөдөлгөөнгүй удаан байлгахад ажиллагаа нь зогсож, дахин гараар тохируулах шаардлага үүсдэг. Хөдөлгөөнгүй байлгасны үр дүнд:
Тиймээс та үнэ цэнтэй хөрөнгөө эдгээр эрсдэлээс хамгаалахын тулд зүүгээгүй үедээ хөдөлгөөнт хайрцганд хадгалах шаардлагатай юм. Тус төхөөрөмж нь автомат цагийг тань бугуйн савлалттай адил хөдөлгөж, ажиллагаагүй болохоос сэргийлдэг үндсэн үйлдэлтэй билээ.
Rapport London-ийн түүх 123 жилийн өмнөөс эхлэх бөгөөд Морис Раппортын санаачлалаар үүсгэн байгуулагдаж, одоогоор дөрвөн үе дамжин Лондон хотот үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэд автомат цагны хөдөлгөөнт хайрцгийг зохион бүтээсэн анхдагчдын нэг гэдгээрээ нэрээ цуурайтуулж, тэр утгаараа өв залгамжлагдан ирсэн ур, ухаан, ноу-хау нь бүхий л бүтээгдэхүүнүүдэд нь шингэсэн байдаг. Цагны хувьд Rolex, Patek Philippe, Vacheron Constantin гэх брэндүүд тэргүүн эгнээнд явдаг шиг автомат бугуйн цагны хөдөлгөөнт хайрцаг, сав болон бусад арьсан эдлэлээрээ Rapport London шилдгүүдийн нэгт ордог билээ. Ялангуяа тус брэндийн ололт, амжилтууд нь цаг сонирхогчдын чихэнд хүрсэн гэдэгт итгэлтэй байна.
Орчин үед хэлбэр, хэмжээ, дизайны хувьд маш олон төрлийн цагны хөдөлгөөнт хайрцгууд зах зээлд борлуулагдаж байгаагаас чанартайг сонгох нь маш чухал юм. Чанарыг материал, хийц, дизайнаас гадна хөдөлгүүрээр нь тодорхойлдог билээ. Жишээ нь, чанаргүй хийгдсэн хөдөлгүүртэй (соронзот) хайрцаг цагны нарийвчлалыг алдагдуулж, хэт ачаалуулдаг сөрөг талтай байна.
Харин сайн чанартай хөдөлгүүр нь дараах шаардлагад нийцсэн байна:
Эдгээр шалгууруудад Rapport London-ийн бүтээгдэхүүнүүд бүрэн нийцэхээс гадна цагийг эргүүлэх үед тодорхой өнцөгт барьдаг, гарын савлалтын хөдөлгөөнтэй адил хөдөлдөг давхар үйлдлүүдтэй билээ. Түүнчлэн бүх төрлийн хайрцгууд нь чиглэл, хурд, хугацааг өөрчлөх болон төрөл бүрийн цагны онцлогт тохирсон тусгай горимын сонголт олгодог давуу талтай юм.
Хэрэв та дотнын хүндээ нэг хэрэглээд хаягдахгүй, үлдэцтэй, тансаг зэрэглэлийн бэлэг барихыг хүсч байгаа бол бугуйн цагны аксесуар нэн тохиромжтой юм. Ялангуяа Rapport London-ийн бүтээгдэхүүнүүд шошго, харагдах байдлаасаа л шууд үнэ цэнийг мэдрүүлнэ. Энэ брэнд нь бугуйн цаг дөнгөж сонирхож эхэлж байгаа, эсвэл хэдэн арван жилийн хугацаанд бугуйн цаг цуглуулсан туршлагатай нэгэнд гарцаагүй таалагдах хамгийн нандин бэлэг болно.
Үндсэн үүргээсээ гадна тус бүтээгдэхүүн нь цагны аксесуар, өрөөний декор болдгоороо онцлог билээ. Тэр ч утгаараа Rapport London брэнд нь янз бүрийн сонирхол, интерьер дизайнд нийцүүлэх үүднээс төрөл бүрийн загваруудыг санал болгодог байна.
Perpetua III Walnut
Брэндийн гуравдугаар үеийн гаргасан энэхүү загвар нь хушган өнгөтэй, минимал өнгө аястай бөгөөд хөдөлгөөний горимыг тааруулах LCD дэлгэцтэй.
Perpetua III Ebony
Бүхэлдээ модоор хийгдсэн тус загварыг нийт найман давхар лак ашиглан гар аргаар бүрсэн нь төхөөрөмжийг гялалзсан, тансаг зэрэглэлийн өнгө аястай болгосон байна.
Paramount Watch Winder Cabinet
Гар урлалаар хийгдсэн контемпорари стильтэй энэхүү төхөөрөмж нь хурууны хээ мэдэрдэг түгжих систем, LCD дэлгэцтэй билээ.
Mariner’s Chest
Ирмэгүүд дээрээ металл оруулгатай, гялалзсан лакан гадаргуутай тус загвар нь хоёр болон дөрвөн цагны багтаамжтай бөгөөд цаг болон бусад үнэд эдлэлээ хадгалах шургуулгатай гэдгээрээ онцлог юм.
The Time Arc
Тус загварыг шилээр хийж футуристик хэв маяг оруулсан бол суурийг нь хар модоор хийжээ.
Optima Time Capsule
Цилиндр хэлбэртэй, сансрын капсул хөлгөөс санаа аван хийж, хаалгыг нь томруулдаг шилээр тоноглосон байна.
Cosmic
Cosmic загварыг хар мод эсвэл Макассар модоор хийдэг бөгөөд дотор талыг нь саарал өнгийн илгэн материалаар бүржээ. LCD дэлгэц нь ажиллаж буй үйл явцыг харуулдаг тусгай үйлдэлтэй юм.
Astro
Цэмцгэр хийцтэй контемпорари стильтэй энэхүү загвар нь цагаан болон улаан өнгөний сонголттой. Astro таны өрөөнд өнгө нэмэх болно.
Tetra
Цэмцгэр хийцтэй контемпорари стильтэй энэхүү загвар нь цагаан болон улаан өнгөний сонголттой.
Captain
Captain загварыг бүтээхдээ зандан мод ашиглан булангуудад нь гуулин хамгаалалт хийж, цоож болон бариулыг нь эвхэгддэг байдлаар урлажээ.
Serpentine
Энэхүү загварын гадна талыг матрын арьсан хээтэй цэвэр арьсаар бүрсэн бол тагийг нь нумарсан хэлбэрээр урлаж, булангуудад нь хамгаалалт хийсэн байна.
Black Rose
Black Rose нь алтлаг ягаан өнгийн түгжээ, арьсан бариултай бөгөөд дээд зэрэглэлийн зөөлөн арьсан дотортой.
Rapport London брэнд нь бугуйн цагны төрөлжсөн аксесуаруудыг урладаг гэдэг утгаараа хөдөлгөөнт хайрцгаас гадна цуглуулгын хайрцаг, арьсан цүнх, гоёл, чимэглэлийн хайрцаг, бугуйн цагны зориулалттай аяллын чемодан болон навчин тамхины хайрцгийг урладаг билээ. Эдгээр бүтээгдэхүүнийг та Rapport London-ийн Монгол дах салбараас захиалж авах боломжтой юм.
Бугуйн цагны нэр, төрлүүд нэмэгдэж, цуглуулга өргөжих тусам өөр өөр хэмжээтэй олон хайрцаг цугларч эмх замбараагүй харагдах, шүүгээнд багтахгүй байх асуудлууд гардаг. Үүнийг шийдэхэд зориулалтын цуглуулгын хайрцаг тусална. Тэгвэл Rapport London брэнд нь дээд зэрэглэлийн мод, хилэн даавуугаар өндөр чанартай бүтээгдэхүүнийг урладаг юм.
Өдөр тутамдаа бугуйгаа хоосон байлгаж чаддаггүй, мөн бүрдүүлсэн төрх, тухайн өдрийн сэтгэл санааны байдалдаа тулгуурлан үргэлж цагаараа гоёдог хүн аялалд гарсан ч тэрхүү аксесуараа авч явах нь гарцаагүй. Харин тээвэрлэлтийн явцад гэмтэхээс сэргийлэх үүднээс найдвартай хайрцаг сонгох нь чухал бөгөөд Rapport London-д авч явахад авсаархан, дээд зэрэглэлийн материалаар хийсэн төрөл бүрийн хайрцгууд бий. Түүнчлэн брэндэд уух зүйлс болон хундаганд зориулагдсан зориулалтын чемодан байдаг нь оройн хоолны үдэшлэг эсвэл өөр ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо, мөн хаа нэг тийшээгээ аялахдаа авч явахад их эвтэйхэн бөгөөд доторх эд зүйлс нь хагарч, цуурахаас сэргийлдэг билээ.
Эмэгтэйчүүд гоёл, чимэглэлийн хайрцгаа сонгохдоо олон шалгуур тавьдаг. Юун түрүүнд доторх тасалгаанууд нь ухаалаг байх хэрэгтэй бөгөөд гоо сайхны ширээн дээр тавихад их зай эзлэхгүй, харагдах байдлаасаа интерьертэй нийцэх шаардлагатай юм. Иймд Rapport London нь дөрвөлжнөөс эхлээд зургаан өнцөгт гексагон хүртэлх төрөл бүрийн хэлбэрээр урлаж хар, тод ягаан, пастель зэрэг өнгөний өргөн сонголтыг санал болгодог билээ. Мөн хайрцгаас гадна өө сэвгүй оёдол, боловсронгуй дизайнтай түрийвч, цүнх, косметик хэрэгслийн уутыг урладаг байна.
Rapport London нь эрчүүдийн бас нэгэн чухал аксесуарт тооцогддог ажил хэрэгч цүнх, түрийвч, картны хавтсыг үйлдвэрлэдэг билээ. Бүтээгдэхүүнээ гаргахдаа олон жилийн судалгаанд суурилдаг тул цүнх, түрийвчид хийгдсэн халаас, оноо зэрэг деталь бүр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг юм.
Навчин тамхийг хадгалах хайрцаг чухал үүрэгтэй байдаг. Хэт чийглэг эсвэл хуурай орчинд байгаа тамхины навч нь тэлж эсвэл агшдаг байна. Тэгвэл Rapport London нь эрчүүдийн хэрэглээг бүрэн хангах зорилгынхоо хүрээнд навчин тамхийг хамгийн тохиромжтой буюу 65-70% чийгшилд байлгадаг зориулалтын хайрцгийг мөн үйлдвэрлэдэг билээ.
Хаяг: Хаяг: Шангри-Ла молл, 2 давхар, The Connoisseur’s Boutique
Утас: +976 7777 7792
Email: cnb@edes.mn
Instagram: connoisseursboutique
Facebook: The Connoisseur's Boutique
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт