Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Валентинаар гэрлэх санал тавих: Шилдэг 15 сүйн бөгж
Уншигч та энэ Валентины баяраар зориглоорой
Хэн ч, юу ч гэж хэлдэг бай эмэгтэй бүр гэрлэх санал хүлээн авахдаа баяртай байдаг нь үнэн. Тэгэхдээ хаана, хэзээ, хэр далайцтай санал тавих нь чухал биш харин ямар үгс хэлж, сэтгэлээ ямар бэлгэдлээр илэрхийлэх нь илүү ач холбогдолтой гэхэд хилсдэхгүй биз ээ. Харин тэрхүү хайр сэтгэлийн, ирээдүйн зорилтын бэлгэдэл болдог сүйн бөгж нь насан туршийн гоёл болдог төдийгүй дараа дараагийн үе удамд өвлөгдөн үлддэг үнэ цэнэтэй зүйл тул сэтгэлд нийцэх, зөв бөгж сонгох нь хамгаас чухал билээ.
Хэрвээ та хайртай хүндээ гэрлэх санал тавихаар шийдэн төгс бөгжний эрэлд гарсан бол юуны түрүүнд түүнийхээ үнэт эдлэлийн хайрцгийг сайтар нэг ажиглаад үзээрэй. Хайрцаг дотор ямар өнгө, хэлбэртэй үнэт эдлэл давамгайлж байгааг анзаарснаар сүйн бөгжөө ч тэрхүү хандлагын дагуу сонгоход буруудахгүй. Жишээ нь эмэгтэй дугуй зүсэлттэй чулуунд дуртай, эсвэл голдуу сонгодог дизайн сонирхдог бол энэ сонирхлынх нь дагуу бөгж сонгох нь зүйтэй. Харин тэрээр өвөрмөц дизайнтай үнэт эдлэлүүд цуглуулсан байвал уран сэтгэмжээ ажиллуулан сүйн бөгжийг нь ч мөн бусдаас ялгарахаар сонгоорой. Мөн бөгжний хэмжээний тухайд гэвэл зүүн гарны ядам хурууны хэмжээ баруун гарынхаас ойролцоогоор 0,2-0,3 мм бага байдгийг санаарай.
Бид уншигчиддаа санаа өгөх үүднээс хамгийн гоёмсог сүйн бөгжнүүдийг цуглууллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт