Парисын эрэгтэй загварын долоо хоног Celine брэндийн хавар-зун 2020 цуглуулгаар хаалтаа хийлээ. Бүтээлч захирал Эди Слиман шинэ улиралд зориулан 1970-аад оны хэв маяг шингэсэн рок шик уур амьсгалтай цуглуулга урлажээ. Загварын тайзны гол хэсэгт байрших гэрлэн чийдэнгээр чимэглэсэн дөрвөлжин хана бага багаар дээш өргөгдсөөр таазанд тулах үед цуглуулгын хамгийн анхны төрх тайзнаа гарч ирлээ. Бариу эсгүүртэй хүрэм, шулуун жийнсэн өмд, нарийхан зангиа, гялалзсан материалтай бомбер, жийнсэн хүрэм, судалтай цамц, oversize загварын тренч цув, aviator нарны шил зэрэг рок-н-ролл уур амьсгал, ретро хэв маяг шингэсэн загварууд энэхүү цуглуулгад багтсан байна. Түүнчлэн цэвэр арьс, амьтны хээтэй материал зэргийг түлхүү ашигласан нь цуглуулгыг илүү баялаг болгож байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт