Дизайнер Алекса Чанг 2019 оны хавар-зуны цуглуулгаа Лондонгийн загварын долоо хоногийн үеэр танилцууллаа. Газар дундын тэнгисийг санагдуулам намирсан даашинз, бандана загвартай богино топ, шулуун эсгүүртэй тренч цув зэргээс бүрдсэн энэхүү цуглуулгаа Алекса аялал зугаалгаас сэдэвлэсэн болохоо онцолсон юм. Түүнчлэн түүний таних тэмдэг болсон хослол загвартай комбинзон, пижам загварын даашинз ч энэхүү цуглуулгад багтжээ. Онгоцны буудлын хүлээлгийн танхим мэт тайзан дээр алхах загвар өмсөгчдийг хаа нэг тийшээ аялж буй залуу охидоор төсөөллөө хэмээн Алекса Чанг дурдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт