Энгийн цуглуулгыг хамтаар
Balenciaga загварын ордон болон Fortnite видео тоглоомын компани нар “Strange Times” төслийн хүрээнд хамтран ажиллахаар болжээ.
Тодруулбал, тэд загварын хорхойтнуудад зориулан юүдэнтэй цамц, жийнсэн хүрэм, футболка, саравчтай малгайнаас бүрдэх цуглуулгаа гаргасан бол тоглоомын шүтэн бишрэгчдэдээ зориулан тус хувцаснуудыг мөн виртуал хэлбэрээр санал болгожээ. Сонирхолтой нь, виртуал цуглуулгыг моделиудын дүрд хувирсан Fortnite-ын дүрүүд болох Догго, Рамирес, Банши болон Найт нарыг дүрсэлсэн богино хэмжээний бичлэгээр дамжуулан танилцуулсан юм. Энэхүү цуглуулгад Balenciaga брэндийн skin буюу хувцаснууд багтсанаас гадна Triple S загварын пүүз, үүргэвч, hourglass цүнхний хэлбэртэй шүхрийг нэвтрүүлжээ.
Хэрэв та Fortnite-ын тоглогч бол тоглоомын Battle Royale горим дээрх виртуал дэлгүүрээс 395-1,290 ам.долларын үнэтэй зарагдаж буй Balenciaga брэндийн skin-ээс худалдан авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт