Ямар нэгэн өнцөг үүсгээгүй сул эсгүүр, даруухан ба бүүдгэр өнгөнүүд гэх элементүүд Фиби Файлогийн шинэ цуглуулгыг тодорхойлно. Дизайнер Парист маш тайван бөгөөд үзэсгэлэнтэй загварууд дэлгэлээ
Фиби Файло Céline брэндийг орхих болсон гэх цуу яриа оны эхэнд тархсан билээ. Тэрхүү цуурхлын дагуу загварын ордонд найман жилийн турш ажилласан дизайнер гуравдугаар сард танилцуулах намар-өвөл 2016 цуглуулгынхаа дараа брэндээс бүр мөсөн явах ёстой байсан юм. Түүнийг өөрийн гэсэн марк үүсгэн байгуулах биш, харин Azzedine Alaia ордны бүтээлч захирлын суудалд очих төлөвлөгөөтэй байгаа гэж яригдаж байлаа. Юутай ч тэрхүү цуу яриа худал болохыг бид саяхан олж мэдсэн юм.
Тиймээс түүний шинэ цуглуулгаас ямар нэгэн гэнэтийн зүйл хайх хэрэггүй биз ээ. Тэгээд ч Céline-ий загварууд хэзээ ч цочрол төрүүлэм, эсвэл дуулиан үүсгэм байдаггүй. Өөрөөр хэлбэл бүх зүйл нь маш тайван байдаг. Зөөлөн, саармаг өнгөнүүдээс бүрдсэн намрын шинэ цуглуулга ч мөн адил үүний тод жишээ болж байгаа юм. Трапеци хэлбэрийн сул намирсан өмд, oversize цамц, галбир бариагүй даашинз, сул загварын пальто зэрэг нь бүгд цайвар шар, цагаан, хул гэх зэрэг бүүдгэр өнгөтэй байж, чөлөөтэй уур амьсгал бүрдүүлж байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт