Бюро 24/7 тойм: Michael Kors Collection, намар-өвөл 2019

1970-аад оныг эргэн дурссан загварууд

Дизайнер Майкл Корс шинэ улиралд зориулан өсвөр насаа эргэн дурссан загваруудыг бүтээлээ. Майкл Корсын өсвөр нaс 1970-аад оны Нью-Йорк хотод өнгөрсөн ба тухайн үеийн залуусын соёл, хэв маяг болоод зочлох дуртай байсан алдарт "Studio 54" шөнийн клубийн уур амьсгал энэ удаагийн цуглуулгад тусгагдсан байгаа. Дизайнер тэйлор хийц, романтик хэв маяг, цэцгэн хээ, сул эсгүүр, өд, цацаг, хатгамал зэргээр 1970-аад оны загварлаг залуусыг илэрхийлсэн бол атлас даашинз, гялалзсан чимэглэлтэй загварууд, үслэг хүрэм зэрэг диско уур амьсгалтай хувцаснуудыг  "Studio 54" клубээс сэдэвлэн урласан байлаа.

Buro.Mongolia

2019-02-15, 11:46