Брэндийн бүтээлч захирал Сара Бертон өмнөх улирлуудад баримталсан түүхэн сэдвээ энэ удаад дахин давтлаа. Намар-өвөл 2017 цуглуулга байгаль орчны гоо үзэсгэлэн болон Английн Корнуолл хотын түүхэн өв залгамжлал дээр суурилсан бол, 2017 оны pre-fall цуглуулгын даашинз, корсет, хатгамал зэрэг нь Артур хааны домгоос сэдэвлэсэн мэт харагдлаа. Түүнчлэн шинэ цуглуулгын зарим төрхүүд Их Британийн уран барималч Барбара Хэпуортын бүтээлүүдийг өөртөө шингээжээ. Дизайнер Сара Бертон ийнхүү түүхэн сэдэв сонгосноор брэндийн үүсгэн байгуулагч Маккуины өв залгамжлалыг үргэлжлүүлж байгаа юм. Pre-fall цуглуулга бүхэлдээ Александр Маккуины таних тэмдэг болсон эсгүүр, Их Британийн түүхийг хөндсөн хэв маягаар амьсгалж байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт