Бюро 24/7 тойм: Burberry, намар-өвөл 2019 цуглуулга

"Tempest"

Burberry брэндийн бүтээлч захирал Рикардо Тиши "Tempest" буюу "Шуурга" хэмээн нэрлэсэн цуглуулгыг намар-өвөл 2019 улиралд зориулан бүтээжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард Burberry брэндийн бүтээлч захирлын албан тушаалд томилогдсон Риккардо Тиши "Z" үеийнхнээс эхлээд ахмад настан гээд хэн бүхэнд зориулсан хувцас урлахыг зорин ажиллаж байгаа билээ. Намар-өвөл 2019 цуглуулгадаа ч бас энэхүү зарчмаа баримтлан гудамжны, ажил хэрэгч, сонгодог хэв маягтай загваруудыг урласан байлаа.

Залуу үеийнхэнд зориулсан загваруудад урвуу харуулж өмссөн мэт харагдах поло даашинз, корсет хийцийн спорт даашинз, нэхий хүрэм, гранж хэв маягтай хагас түрийтэй гутал, oversize загварын куртка, гинжин оруулгатай тренч цув зэрэг багтсан бол beige өнгө давамгайлах сонгодог хэв маягтай загваруудад арьсан юбка, сонгодог хийцийн тренч цув, тэйлор хослол, ноолууран пончо буюу нөмрөг, монограм хээтэй ороолт зэрэг цэмцгэр өөгүй силуэт ашигласан загварууд багтжээ.

 

Buro.Mongolia

2019-02-18, 17:59