Уламжлалт бус пропорц, эрэгтэй эсгүүр давамгайлсан Céline брэндийн шинэ аяллын цуглуулгын каталог гарлаа
Загварын ертөнцөд чимээгүй хувьсгал өрнүүлж буй дизайнер Фиби Файло 2017 оны аяллын цуглуулгадаа хэтрүүлсэн хэмжээтэй, саармаг өнгийн хувцаснууд орууллаа. Эрэгтэй эсгүүртэй пиджак, абстракт хайчилбараар чимэглэсэн урт даашинз, хуниастай юбка, цэцгэн хээтэй романтик даашинз зэрэг нь брэндийн минимал атлаа этгээд хэв маягийг харуулж байлаа. Цуглуулгад мөн төгс хэлбэртэй beige өнгийн тренч цув, цагаан захтай цамц гэх зэрэг сонгодог загварууд багтсан харагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт