Бюро 24/7 тойм: Christian Dior, resort 2020

Марокко улсын Марракеш хотноо танилцуулсан шинэ цуглуулга

Christian Dior загварын ордон 2020 оны аяллын цуглуулгаа Марокко улсын Марракеш хот дахь Каср-аль-Бади хэмээх цайзад танилцууллаа. Dior брэнд түүхэндээ анх удаа цуглуулгаа Марокко улсад танилцуулж байгаа нь энэ хэдий ч тус улсын түүх, соёл Dior-ийн загвар, хөгжилд өмнө нь хэд, хэдэн удаа нөлөөлж байсан юм. Дизайнер Мария Грация Кьюри Африкийн соёл, уламжлалаас сэдэвлэсэн энэхүү цуглуулгаараа тансаг байдал, даяаршил болон соёлын тухай хөндөхийг хүсчээ.

Цацагтай хүрэм, нөмрөг, өргөн загварын өмд, цув, шүрэн чимэглэлтэй даашинз, комбинзон тэргүүтэй загваруудаас бүрдсэн уг цуглуулгыг бүтээхдээ Африкийн вакс хээ, рафия хатгамал, сумано зэрэг гар урлалын технологиудыг ашигласан байлаа. Тодруулбал давирхай ашиглан даавууг өнгөнд оруулдаг аргачлалын тусламжтайгаар Toile de Jouy уран сайхны хээг гаргасан бол, даавууг шавраар буддаг сумано аргаар уран хээтэй нэхмэл зузаан даавууг урлажээ. Өнгөний хувьд бор, шар, хөх, цэнхэр, хүрэн улаан, цагаан зэрэг завсрын өнгөнүүд давамгайлж, саатай даашинз ба хослол зэрэг нь цуглуулгыг илүү онцгой болгожээ.

Үндсэн элементүүд: Үлгэрийн амьтдыг дүрсэлсэн сонирхолтой хээ, зузаан даавуу, өвдөг давсан урттай гутал, цацаг, хатгамал

Үндсэн өнгөнүүд: Бор, шар, хөх, цэнхэр, хүрэн улаан, цагаан, ногоон

Стилистик аргачлал: Бүсээр бэлхүүсээ тодотгох, олон аксесуарыг нэг дор зүүх

Аксесуар: Торгон алчуур, өвөрмөц загвартай цүнхний оосор, гинж, өргөн бүс, том чимэглэлтэй ээмэг ба бугуйвч

 

Buro.Mongolia

2019-05-01, 16:17