Бюро 24/7 тойм: Jil Sander, pre-fall 2017

Минимал хэв маяг ба геометрын хэлбэр дүрснүүд

Jil Sander бол загварын ертөнц дэх минимал хэв маягийн хамгийн том төлөөлөл болсон брэнд юм. Минимал загвар гэж юу болохыг илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл уг ордны архивыг сөхөхөд л хангалттай. Саяхныг хүртэл загварын ордонг удирдаж ирсэн дизайнер Родольфо Пальялунгагийн тодорхойлолтын дагуу бол брэндийн үндсэн зарчим тэгш өнцөгт, гурвалжин ба дөрвөлжин гэх геометрын гурван хэлбэр дүрсэн дээр суурилдаг аж.

Pre-fall 2017 цуглуулга дизайнерын уг мэдэгдлийг өөртөө шингээж, геометрын сэдвийг нарийн аргаар хэрэгжүүлсэн, нэгэн жигд өнгийн загваруудаас бүрджээ. Гурвалжин эсгүүртэй, том хэмжээтэй цув болон тэгш өнцөгт санагдуулам шулуун загварын ноосон пальто нь шинэ цуглуулгын нүүр царай болсон байв. Гэхдээ хувцаснуудыг бүхэлд нь хараад үзвэл дизайнер энэ удаад нэлээд олон төрлийн элементийг хооронд нь хослуулсан харагдана. Шулуун эсгүүрүүдээс гадна цуглуулгад мөн 1990-ээд оны oversize хэв маяг, сүлжмэл болон ноосон загварууд, бага зэрэг футуристик чиглэлтэй гялтганасан материал гэх зэрэг хэд, хэдэн гэнэтийн шийдлүүд багтжээ.

Buro.Mongolia

2017-03-30, 14:00

  • Зураг: