Бюро 24/7 тойм: Prada, resort 2019

1990-ээд оны ретро хэв маягаар илэрхийлэгдсэн залуу насны эрч хүч

Prada загварын ордон 2019 оны аяллын цуглуулгаа Нью-Йорк хот дахь төгөлдөр хуурын хуучин үйлдвэр дээр танилцууллаа. Хуучин үйлдвэрийн байрыг Швейцарийн дизайн архитектурын Herzog and de Meuron компани тохижуулжээ. Загварын шоу тус үйлдвэрийн 7-р давхарт зохион байгуулагдсан ба бүх цонхыг улаан өнгөтэй болгож дотор талыг LED гэрлээр чимсэн нь сонирхолтой уур амьсгал бүрдүүлж байлаа.

Миучча Прада хээ болон өнгөний тэнцвэртэй байдлыг гаргууд нэвтрүүлж чаддагаараа алдартай. Тэгвэл тэрээр аяллын цуглуулгадаа ч бас тод өнгө болон график хээнүүдийг нэг дор хольжээ. Тус цуглуулгаараа дизайнер залуу, эрч хүчтэй байдлыг 1990-ээд оны ретро хэв маягаар дамжуулан илэрхийлсэн ба цуглуулгаас бүхэлдээ эртний уур амьсгал мэдрэгдлээ. Мөн тус загварын шоуг Times Square-ийн төв дэлгэцээр шууд дамжуулсан байгаа.

Үндсэн элементүүд: 1990-ээд оныг санагдуулам ретро хээ, савхин материал, цахилгаантай поло цамц, мини юбка, хоолойтой футболка, спорт загварын нэхмэл цамц, том загварын хүрэм болон тренч цув.

Үндсэн өнгөнүүд: Неон өнгөнүүд, шар-цэнхэр болон бор-хар өнгийн хослол.

Стилистик аргачлалууд: Олон төрлийн өнгө болон хээг холих, спортлог хэв маягийг эмэгтэйлэг байдалтай нэгтгэх, олон давхарлах аргачлал, футболкан дээр өмссөн нарийн мөртэй урт даaшинз.

Аксесуар: Арьсан үүргэвч, 1990-ээд оныг санагдуулам том хэмжээтэй, хуванцар хүзүүний зүүлт, тод өнгийн жижиг гар цүнх.

Нүүр будалт ба үс засалт: Хайхрамжгүй байдлаар задгай тавьсан үс, шаргал сортой бараан өнгийн үс, смоки нүд будалт, бүдэг уруул.

Buro.Mongolia

2018-05-07, 17:23

  • Зураг: