Buro 24/7 тойм: Salvatore Ferragamo, намар-өвөл 2016

Геометр дүрс

Миланы загварын долоо хоногийн турш геометр дүрс гол чиг хандлага байсанчлан Salvatore Ferragamo ч мөн энэхүү хэв маягийг онцолжээ

Миланы загварын долоо хоногийн бүх гол чиг хандлагууд Salvatore Ferragamo-гийн намрын цуглуулгад шингэж, өөрийн гэсэн үзэсгэлэнт байдлаараа ялгарчээ. Анхаарал татах ягаан, шар зэрэг тод өнгөнүүд, геометр дүрс, өнгөлөг судлууд, савхин хүрэм, өргөн ханцуй, үслэг оруулга гээд италийн чиг хандлага бүгд Массимилиано Жорнеттигийн загваруудаас харагдлаа. Мөн шинэ улирлын гол чиг хандлага болж буй долгиолсон хуниасыг ч нэмж хэлэх хэрэгтэй.

Дизайнерын хэлснээр энэ удаад тэрбээр Баухаус хөдөлгөөн, дадаист уран бүтээлчдээс урам авчээ. Бид энэ хэв маягийг өмнөх загварын долоо хоногийн эхэнд болж өнгөрсөн Max Mara-гийн цуглуулгаас мөн харсан билээ. Энэ бүхнийг дүгнээд харахад италийн загварын брэндүүд бүгд нэгэн чиг хандлагыг шинэ улирлын цуглуулгадаа шингээсэн байна.

Б.Амина

2016-03-03, 14:00

  • Зураг: