Chanel Couture, намар-өвөл 2020 цуглуулга

"Би баяр баясгалантай зүйл бүтээхийг хүссэн" хэмээн Chanel брэндийн бүтээлч захирал Виржини Виар шинэ кутюр цуглуулгаа тайлбарлалаа. Тус цуглуулга дээр ажиллахдаа тэрээр Карл Лагерфельдийг дурсаж, түүний зохион байгуулдаг байсан нүсэр үдэшлэгүүд, хүлээн авалтуудыг төсөөлж, загваруудаа урлажээ. Газар хүрсэн урттай хамба хилэн урт даашинз, торон нэхээсээр чимэглэсэн корсеттой даашинз, өндөр захтай хүрэм зэргээс тэрхүү Лагерфельдийн түүхэн хувцсанд дурладаг байсан гоо зүй шууд мэдрэгдэнэ. Виржини Виар мөн 1980-аад оны богемын стилийн шүтээн байсан Глория Турн-и-Таксис гүнжээс бүтээлч санаа аван, алтлаг гинжтэй тод өнгийн твид хослолууд, нарийн ажиллагаа бүхий торон детальтай даашинзууд, том хэмжээ бүхий өнгөт чулуугар чимэглэсэн аксесуаруудыг бүтээжээ.

Buro.Mongolia

2020-07-08, 14:00