Загварын салбарын хамгийн нөлөө бүхий моделиуд тайзнаа алхлаа
Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн өндөр хүлээлттэй шоунууд ар араасаа зохион байгуулагдсаар байна. Тэдний нэг болох Michael Kors брэндийн намар-өвөл 2022 цуглуулгад оддын үйрмэг мэт гялалзах чимэглэлтэй, сонирхолтой хайчилбаруудтай урт даашинзууд, үслэг шубанууд, нөмрөг загварын пальтонууд, шоотой эмэгтэй болон эрэгтэй хослолууд, металлик цувнууд багтжээ. Цуглуулгыг танилцуулсан Белла Хадид, Жижи Хадид, Ирина Шейк, Эмили Ратаковски, Кэролайн Трентини болон бусад моделиуд өнгөлөг, ганган харагдаж байсан бөгөөд яг л Холливүүдийн улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн мэт сэтгэгдлийг төрүүллээ. Дизайнер Майкл Корс энэ удаагийн цуглуулгадаа улаан, неон шар, тод ягаан, саарал, хар, цагаан зэрэг өнгөнүүдийг сонгосон ба ирвэсний хээ, бэлхүүс болон мөр тодотгосон эсгүүр дээр төвлөрчээ. Тэрээр цуглуулгыг бүтээхдээ баримталсан зарчмынхаа талаар “Цар тахлын учруулсан бүхий л таагүй үр дагавруудаас гүнээ залхсан тул одооноос хөгжилдөн цэнгэх цаг ирсэн” хэмээн хэлсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт