"Дэлхийг эмэгтэйчүүд захирвал яах вэ?" гэх сэдэв дор Dior бэндийн шинэ кутюр цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Шоу Парисын Родены музейд зохиогдсон бөгөөд музей гаднаасаа Америкийн феминист зураач Жуди Чикагогийн 1970-аад оны бүтээл болох "The Female Divine" дарь эхийн галбирыг дүрсэлсэн контемпорари инсталляциар чимэглэгдсэн байлаа. Харин музейн доторх хананууд дээр эмэгтэй хүний нийгэм дэх үүрэг, тэр дундаа тэрхүү үүрэг цаг хугацааны эрхээр хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг илтгэх аварга том баннерууд өлгөгдсөн байв.
Баннеруудын хажуугаар өөртөө итгэлтэйгээр алхах загвар өмсөгчдийн хувьд Мария Грация Кьюригийн уран сэтгэмжийн дагуу эртний Грек бурхдын дүрд хувирсан ба ингэхдээ алтлаг өнгийн намирсан даашинз, олон давхар хормойтой юбка, гоёмсог хатгамалтай нөмрөгөөр гоёжээ. Цуглуулгад мөн гялтганасан материалаар хийгдсэн брюк өмдтэй хослолууд, нимгэн материал бүхий романтик цамцнууд, өвдөг давсан урттай юбканууд орсон харагдлаа. Түүнчлэн тайзнаа гарсан төрх бүрийг дизайнер минимал сандаалтай хослуулж, алтан үнэт эдлэл болон ургамлын сэдэвтэй эд зүйлсээр чимэглэсэн байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт