Dior, хавар-зун 2021

Хээ угалзаар баялаг үзэсгэлэнт загварууд

Хавар-зун 2021 улирлын загварын шоундаа зориулж Dior ордон Парис дахь Тюильри цэцэрлэгийг готик дизайн бүхий эртний цогчин дуган мэт болгон хувиргаж, моделиудыг 7 м өндөр тааз бүхий сүм дотор алхаж буй мэт харагдуулах бодит тайз засалтыг хийжээ. Энэ нь Италийн феминист зураач Лючия Маркуччигийн бүтээл бөгөөд Dior түүний уран бүтээлд зориулан богино хэмжээний кино хийж, шоуны өмнө үзэгчдэд толилуулсан байна. Загварын шоуны үеэр мөн эмэгтэй найрал дуучид дуулсан нь шоуны уур амьсгалыг бүр ч сүрлэг болгож, хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж чаджээ.

Яг цуглуулга дотор харин феминист уриа лоозонгууд төдийлөн үзэгдсэнгүй. Ихэнх загваруудын өнгө ба материал нь гэр ахуйн хэрэглэлүүдийг санагдуулж байсан бөгөөд бүхэлдээ маш тав тухтай, дулаан, мөн хээ угалзаар баялаг цуглуулга болжээ. Жишээ нь хивс мэт хээтэй зузаан нөмрөгүүд, гал тогооны алчуур мэт судалтай хээтэй даашинзууд, хивсэнцэр мэт нэхмэл эдлэлүүд гээд харахад л тав тух мэдрүүлэх загварууд шинэ улиралд давамгайлах юм. Үүнээс гадна tie-dye эффекттэй аноракууд болон цувнууд, пейсли хээтэй урт юбканууд болон даашинзууд зэрэг street style оддын анхаарлыг гарцаагүй татах өвөрмөц загварууд цуглуулгад багтжээ.

 

Buro.Mongolia

2020-10-02, 14:00