Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг шиг тод даашинзууд Oscar de la Renta-гийн цуглуулгад

Намар-өвөл 2020

Oscar de la Renta брэндийн бүтээлч захирлууд Лора Ким ба Фернандо Гарсиа нар ирэх намар-өвлийн улиралд зориулж АНУ-ын зохиолч Трумен Капотегийн амьд сэрүүн байх үедээ зохион байгуулдаг байсан хээнцэр үдэшлэгүүдээс санаа аван гоёмсог даашинзууд, гялтганасан хослолуудаас бүрдсэн цуглуулга урлажээ. "Breakfast at Tiffany's" номын зохиолч Трумен Капоте нь 1960-аад онд Нью-Йоркийн шилдэг үдэшлэгүүдийг зохион байгуулдаг байснаараа алдартай юм.

Үүнээс гадна дизайнерууд 1940-өөд оны Диснейн хүүхэлдэйнүүдээс санаа авснаар цэнхэр, ягаан, улаан зэрэг тод өнгөнүүдээр даашинзуудаа урлан яг л Микки-Маусыг үзэж буй мэт амьд, өнгөлөг загварын шоуг толилууллаа.

Загварын шоу Нью-Йоркийн олон нийтийн номын санд зохиогдсон бөгөөд тайзнаа Белла Хадид, Ясмин Вейналдум зэрэг моделиуд алхсан юм.

Buro.Mongolia

2020-02-12, 11:00