Нар мэт дулаан энерги цацруулах эрчүүд
Францын өмнө зүгийн гоо зүйн чиглэл, өргөн хүрээтэй сийрсэн малгай болон эмэгтэйлэг эсгүүртэй даашинзаараа алдаршсан дизайнер Симон Порт Жакмюс анх удаа эрчүүдэд зориулан хувцас урлаж, цуглуулгаа Марселийн далайн эрэг дээр танилцууллаа. Энд Жакмюс бага насаа өнгөрүүлсэн юм.
Цуглуулгын нүүр царайгаар Францын регби тамирчин Йоанн Маэстри тодорсон бөгөөд дизайнер түүнийг "Jacquemus-ийн анхны эрэгтэй" хэмээн нэрлэжээ. Жакмюсийн ертөнцөд амьдрах эрчүүд орчин үеийн Франц стильтэй, маш эршүүд атлаа пастель өнгөөр хувцаслах дуртай, загвараар "өвчилдөггүй", өөрийн гэсэн чөлөөт хэв маягийн дагуу биед эвтэйхэн зүйлсээ өмсдөг ба хамгийн гол нь нар мэт дулаан энерги цацруулдгийг шинэ загваруудаас олж харах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт