Энгийн байдлыг магтан дуулсан Jil Sander-ийн шинэ цуглуулга

Намар-өвөл 2020

Jil Sander брэндийн бүтээлч захирлууд Люси Мейер болон Люк Мейер нар намар-өвөл 2020 улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Минимал гэхээс илүү цэвэр ариун, энгийн хэмээн тодорхойлогдсон шинэ цуглуулгад хуниастай даашинз, V хэлбэрийн энгэртэй ноолууран хүрэм, цацагтай юбка, нөмрөг загварын даашинз, oversize пиджак, бэлхүүс тодотгосон хүрэм зэрэг загварууд багтжээ. Хар, цагаан, саарал, beige зэрэг завсрын өнгөнүүдийг ашиглан загваруудаа урладаг дизайнерууд энэ удаад улаан, усан цэнхэр, шар зэрэг өнгөнүүд дээр төвлөрсөн ба цэцгэн хээ болон хатгамлан чимэглэлийг цуглуулгадаа шингээж өгчээ.

Үндсэн элементүүд: Хурц эсгүүр, цацаг, хатгамал, V хэлбэрийн энгэр

Үндсэн өнгөнүүд: Саарал, цагаан, хар, улаан, усан цэнхэр, бүдэг ягаан

Стилистик аргачлалууд: Монохром буюу нэг өнгөөр дагнах

Аксесуар: Гурвалжин хэлбэрийн цүнх, минимал загварын жижиг гар цүнх, минимал загвартай ээмэг

Buro.Mongolia

2020-02-20, 13:01