Gabriela Hearst, хавар-зун 2019 цуглуулга

Орчин үеийн, ухаалаг, төлөвшсөн хувцас

Габриэла Херст үргэлж л ухаалаг, орчин үеийн, төлөвшсөн гоо зүйн үзэл баримталж, цуглуулга бүрээрээ биднийг баярлуулдаг. Түүний хувьд глэм, авангард эсвэл сүүлийн үед тренд болоод буй "ugly шик" хэв маягууд ойлгомжгүй санагддаг бөгөөд тэрээр эмэгтэй хүнийг хэт анхаарал татам биш, цэмцгэр хувцаслахыг л хүсдэг. Хавар-зун 2019 улиралд брэндийн энэхүү үнэ цэнийг хөвөн даавуун хослолууд, нарийн хуниастай даашинзууд болон сувдаар бүрхэгдсэн загваруудаас олж харах боломжтой байна.

Buro.Mongolia

2018-09-14, 11:00