Энгийн атлаа супер секси бүсгүйчүүд Jacquemus-ийн тайзнаа
Симон Порт Жакмю байгаль орчинд санаа тавьдаг орчин үеийн дэгжин бүсгүйн стилийг тодорхойллоо
"Өнөөдрийн энэ нөхцөл байдалд бидэнд загвар үнэхээр хэрэгтэй гэж үү? Бид яг юу бүтээвэл утга учиртай байх вэ?" гэх асуултыг Симон Порт Жакмю намар-өвөл 2020 улиралд зориулсан гайхалтай загварын шоуныхаа дараа тавьсан юм. "Би карьерынхаа туршид анх удаа цуглуулга бүтээхдээ ийм их бодолд автан сүүлийн удаа загвар зохион бүтээж буй мэт ажиллалаа".
Загварын шоуг харахад 90-ээд оны супермодель Летиция Каста, орчин үеийн шилдэг моделиуд Белла, Жижи, Виттория, Даутцен гээд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн цуглаан болсон мэт, мөн тэдгээр бүсгүйчүүдийн өмссөн загвар бүр нь байж болох хамгийн секси, дэгжин хувцас мэт. Сонирхолтой нь тайзнаа гарсан загвар бүр хамгийн секси бус материал гэж хэлж болох хөвөн даавуу болон тааран материалаар хийгдсэн байлаа. Ямар ч хээ байхгүй, чимэглэл үгүй, бүр тод өнгө ч үзэгдэхгүй. Бүх зүйл хамгийн байгальд ойр материалаар, саармаг өнгөөр бүтээгдсэн байв. Гэсэн ч тайзнаа алхах бүсгүйчүүдээс нүд салгахын аргагүй байсан юм.
Ийнхүү дизайнер яг одоо нэн чухал байгаа байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн асуудлыг хөнджээ. Тэрээр уг цуглуулгыг бүтээхдээ аль болох бага хог хаягдал гаргахыг хичээж, бүх цаг үед загварлаг байх хувцас бүтээснээ онцлон хэлсэн юм. "Бид нэг цуглуулгыг бүтээхдээ зуу гаруй материал ашиглах шаардлага байхгүй, цөөн хэдэн сайн материал байхад л хангалттай. Бид өөрсдөө хичээснээр бага зүйлээр ихийг бүтээж болно".
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт